Жеки Чан:12 жилийн өмнө би өөрийнхөө гарын хээг үлдээж байсан. Гэвч тэр цементэн хавтан хулгайд алдагдсан бололтой.
Жеки Чанийн гарын хээ алга болсны улмаас тэрбээр хуруу, хөлнийхөө хээг ахин цементэд дарж мөнхжүүллээ. Кино бизнесийн ертөнцөд 40 жил зүтгэсэн, эдүгээ 59 настай жүжигчин Жеки Чан анх 1997 онд гарын хээгээ үлдээж байжээ. Тэрбээр хөл, гарынхаа хээг дарах үедээ “12 жилийн өмнө би өөрийнхөө гарын хээг үлдээж байсан. Гэвч тэр цементэн хавтан хулгайд алдагдсан бололтой. Иймээс би хоёр дахь удаагаа хээгээ үлдээж байна” гэжээ. Харин "TCL" хятад театрын эзэд түүний гарын хээтэй хавтан зүгээр алга болсон, хулгайд алдагдаагүй гэсэн байна. Шинээр нэмэгдэх алдарнуудын гар, хөлийн хээтэй хавтангуудад зай гаргахын тулд цементэн хавтангуудыг байнга өөрчилж байдаг ажээ. Жүжигчин Жеки Чан нийт 100 гаруй кинонд тоглосны дээр тулааны урлагын домогт жүжигчин Брюс Лигийн тулааны зааварлагчаар ажиллаж байв.


0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !